Тэнхимийн танилцуулга

Computer Science (Компьютерийн Ухаан)

Тэнхимийн танилцуулга

Хүрээ МХТДС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох Компьютерийн програм хангамжийн тэнхим нь анх 2002 онд 30 оюутан 3 багштайгаар гараагаа эхэлсэн бол өнөөдөр тус сургуулийн шилдэг тэнхимүүдийн болон програмистууд төрүүлэн гаргасаар байна.

Мэргэжлийн танилцуулга

Мэдээллийн эрин зуунд бүх л зүйлсийг програм хангамжийн тусламжтайгаар гүйцэтгэх болжээ. Тус тэнхимийн гол зорилго нь компьютерийн програм хангамжийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх гаргах бөгөөд энэхүү зорилгын хүрээнд оюутнуудад тухайн мэргэжлийн үндсэн гол сэдвүүдийг онол практик хослуулан анхан шатнаас эхлэн гүнзгийрсэн түвшинд хүртэл судлах боломжийг олгоно. Энэхүү мэргэжлээр суралцсанаар төрөл бүрийн програм хангамжийн хөгжүүлэлт (десктоп, вэбэд суурилсан, гар утасны програм), компьютер график дизайн, 2D болон 3D тоглоомын програмчлал хийх чадвартай мэргэжилтэн болон төгсөнө.

Төгсөлтийн дараах ажлын байр

Төгсөгчид сүлжээний админ, вэб, десктоп, гар утасны програм зохиогч, программчлалын багш, тоглоомын программ зохиогч, мэдээлэл технологийн судлаач гэх мэт ажлуудыг хийх боломжтой бөгөөд цаашид үргэлжлүүлэн дотоод гадаадын Их дээд сургуулиудын магистрантурт Virtual reality, вэб хөгжүүлэлт, өгөгдлийн сан ба Эксперт систем, хэл шинжлэл(natural language processing), компьютерийн сүлжээ, мэдээллийн хамгаалалт (information security), компьютерийн техник хангамж, робот хөгжүүлэлт(robotics) гэх мэтчилэн чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой. Төгсөгчдийн 80 орчим хувь нь мэргэжлээрээ Монгол улсын мэдээлэл харилцаа, холбоо, програмчлалын томоохон компаниуд болох Mobicom, Skytel, Unitel, G-Mobile, Цахилгаан холбоо, Interactive, Interactive BI, Datacom компани болон банк (Голомт, ХХБ, Хаанбанк, Төрийн банк гэх мэт), уул уурхайн компаниудад (Оюу Толгой, Таван толгой, МАК гэх мэт) ажиллахаас гадна мэргэжлийн дагуу их дээд сургуулиудад хичээл зааж байна. Үлдсэн 20 орчим хувь нь мэргэжлээ дээшлүүлэн магистрантурт Монгол, БНСУ, АНУ-ын их дээд сургуулиудад үргэлжүүлэн суралцаж байна.

Software Engineering (Програм хангамж)

Тэнхимийн танилцуулга

Програм хангамжийн хөгжил асар хурдацтай хөгжиж буй өнөө үед програм хангамжийг нарийн аргачлал, дэс дарааллын дагуу хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай болж ирлээ. Үүнтэй уялдан, зах зээл дээр эрэлттэй байгаа энэ орон зайг мэдрэн Хүрээ МХТДС нь 2012 нь анх Програм хангамжийн инженерчлэлийн тэнхимийг шинээр нээсэн бөгөөд тус мэргэжлээр анхны төгсөлтөө 2016 онд хийх гэж байна. Програм хангамжийн инженерчлэл бол системтэй, хяналттай, үр дүнтэй аргаар өндөр чанартай програм хангамж бүтээх, цаашид хөгжүүлэх арга барил, дадал олгох зорилго бүхий Компьютертийн шинжлэх ухааны салбар ухаан юм.