cs.hureeict@gmail.com
(+976) 8812-3890
img

Шилдэгийн Шилдэг

Компьютер Програм Хангамж Тэнхим

Бид бүхэн шинийг эрэлхийлж, шинэлэг зүйл сорьж шилдэгийн шилдэг залуу компьютерийн инженерүүдийг бэлтгэж байна

Read More
img

Artificial Intelligence

Хиймэл Оюун Ухаан

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг Программ Хангамжийн төгс программ

Read More
img

Blockchain

Блокчайн Төсөл

2020 он гарснаас хойш "Хүрээ" МХТДСургуулийн Компьютер Програм Хангамж Тэнхимийн оюутнууд 1 баг болж хамтарч ажиллаж байна.

Read More

2002

Үүссэн

349

Нийт төгсөгч

157

Сурлцаж буй оюутнууд

Бидний тухай

Хүрээ МХТДС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох Компьютерийн програм хангамжийн тэнхим нь анх 2002 онд 30 оюутан 3 багштайгаар гараагаа эхэлсэн бол өнөөдөр тус сургуулийн шилдэг тэнхимүүдийн болон програмистууд төрүүлэн гаргасаар байна.

Програм хангамжийн хөгжил асар хурдацтай хөгжиж буй өнөө үед програм хангамжийг нарийн аргачлал, дэс дарааллын дагуу хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай болж ирлээ. Үүнтэй уялдан, зах зээл дээр эрэлттэй байгаа энэ орон зайг мэдрэн Хүрээ МХТДС нь 2012 нь анх Програм хангамжийн инженерчлэлийн тэнхимийг шинээр нээсэн бөгөөд тус мэргэжлээр анхны төгсөлтөө 2016 онд хийх гэж байна. Програм хангамжийн инженерчлэл бол системтэй, хяналттай, үр дүнтэй аргаар өндөр чанартай програм хангамж бүтээх, цаашид хөгжүүлэх арга барил, дадал олгох зорилго бүхий Компьютертийн шинжлэх ухааны салбар ухаан юм.

Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Зорилго

Зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдан мэдлэг, чадвараараа дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай үндэсний болон компьютерийн хөгжилд нэн шаардлагатай бүтээлч, хүнлэг, даяарчлагч мэргэжилтэн бэлтгэх бөгөөд улс орны үйлдвэр, эдийн засаг, техник технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр ашигтай бодит үйлчилгээ үзүүлэх явдал мөн.

Мэргэжлийн сургалт

Программчилалын суурь С/С++, веб апп, дэлгэцийн апп, ухаалаг утасны апп хөгжүүлэх чадвар

Чадвартай багш нар

"Хүрээ" МХТДСургууль 2002 онд үйл ажиллагаагаа явуулаад одоог хүртэл 10 гаран жил маш туршлагатай багш нар хичээл зааж байна.

Цахим хичээл

КОВИД-19 цар тахалтай холбоотой боловсролын байгууллагууд тэнхимийн сургалт явуулахгүй болсон байгаа энэ хэцүү үед багш нар маань оюутнуудтайгаа онлайнаар харьцаж хичээлүүдээ зааж байна.

Сүүлийн хичээлүүд

Програм Хангамж тэнхимийн мэргэжлийн орж байгаа хичээлүүд

img
Ахисан түвшний С++ 2-р семистр

C++ Advanced

Техник технологи өндөр хөгжсөн 21-р зуунд дэлхийд өөрийн ноёрхлыг тогтоосон том, том компаниуд болох Google, Facebook, Amazon зэрэг нь программчлалын олон хэл мэддэг хүнээс илүү алгоритмийн мэдлэгт сайн хүнийг ажлын байранд авдаг болсон байна. Тиймээс программист болохын тулд программын суурийг эхнээс маш сайн ойлголттой болсон дараагаар дараа дараачын программуудыг сурахад илүү дөхөм болох юм.

img
Өгөгдлийн сан 1-р семистр

MySQL

Өгөгдөл гэдэг зүйлгүйгээр программ хангамжийн системийг төсөөлөхийн аргагүй. Та утасны апп, веб зэрэг програм хийхээр төлөвлөсөн гэж бодвол тэр апп-уудыг ажиллагаатай хүний хэрэгцээнд гаргахын тулд бид бүгдэд өгөгдөл хадгалах зайлшгүй хэрэгтэй болно. Тиймээс өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг сурснаар энэ асуудлыг шийдэх чадвартай болох юм.

img
Жава ОБЪЕКТ ХАНДЛАГАТ 1-р семистр

Java OOP

20 зууны сүүлчээр мэдээллийн технологийн хөгжлийн процедурт хандлагат программчлалыг бут цохин гарч ирсэн ирээдүйн шинэ боломж, төслүүдийг бий болгосон программ бичих боломж нь “ОБЪЕКТ ХАНДЛАГАТ ПРОГРАММЧЛАЛ” юм. Мөн түүнчлэн программист хүнд заавал байх чадваруудын жагсаалтад хамгийн дээгүүрт орж байна. Тэгвэл Жава хэлийг сууриас нь сурангаа энэхүү процедурыг хамтад сурч ойлголтуудыг авах болно.

img
Веб I 1-р семистр

HTML3, CSS3, PHP

Энэхүү хичээлээр бид бүгдийн өдөр тутам ордог зуршил болсон (Facebook, Youtube, Google) гэх мэт сайтуудыг хэрхэн харагдах байдал завгар дизайныг кодын аргаар бүтээдэг талаар үзна. Мөн веб сайтын загвар гаргах ерөнхий ойлголт авсаны дараагаар бүрэн ажиллагаатай веб хөгжүүлэх чадвартай болох юм.

img
Веб II 2-р семистр

Laravel

Энэхүү хичээлээр бид өмнө сурсан PHP хэл дээр веб хөгжүүлэх талаар сурсан байгаа. Тэгвэл цаг хугацаа өнгөрөх тусам программын хэлүүд маань улам хүчирхэг болж орчин үеийн шаардлагад нийцсэн, хурдтай, уян хатан, өргөтгөхөд хялбар, хүчирхэг веб сайт бүтээхэд туслах Фрэймворк гарч ирсэн юм. Тэгвэл энэхүү Фрэймворкын тусламжтай маш хурдтай, хүчирхэг вэб сайт хөгжүүлэх чадвартай болох юм.

img
Хиймэл Оюун Ухаан 1-р семистр

Artificial Intelligence (AI)

Python хэл дээр машин сургалтын загваруудыг ашиглахад шаардлагатай бүх суурь мэдлэгүүдийг програмчлалын сууриас эхлээд математик, статистик, шугаман програмчлал, алгоритм, өгөгдөлтэй ажиллах гэх мэт маш олон гайхалтай чадварууд эзэмших юм. Энэхүү хичээлээр хүн болгонд хэрэг болох програмчлалын суурь мэдлэгээс эхлээд (AI) Хиймэл Оюун Ухаан, (Machine Leaning) Машин сургалт, (Deep Learning) Гүн гүнзгий сургалт зэрэг ойлголтуудыг авах юм.

img
Линукс үйлдлийн систем 1-р семистр

Linux

Өндөр нууцлал, найдвартай ажиллагаа, маш сайн тусламж үйлчилгээ, ашиглахад хялбар байдал, бүх төрлийн төхөөрөмжүүд дээр ажиллах боломж, супер командууд, 100% үнэгүй, нээлттэй (OS) Үйлдлийн Систем. Өмнө нь Линукс системийг ихэвчлэн серверүүд дээр л ашигладаг байсан бол сүүлийн жилүүдэд хийгдсэн асар хурдацтай хөгжүүлэлтийн ачаар одоо уламжлалт Windows системийг бүрэн орлохуйц болж өөрчлөгдсөн бөгөөд энэхүү гайхалтай системийг сурах юм.

img
Андройд Ухаалаг Утасны апп 2-р семистр

Android Studio

п бүтээхэд бид HTML болон Жава программын хэлийг сурах шаардлагатай байдаг учир суурийг заасны дараагаар Апп бүтээх чадварыг олгодог.

Багш нар

Компьютер Програм Хангамж болон Компьютерийн Шижилэх Ухааны тэнхимийн багш нар

teacher img

PhD, Профессор Ким ЮунгМи

Солонгос

Компьютер Програм Хангамж болон Компьютерийн Шинжилэх Ухааны тэнхимийн эрхлэгч багш

teacher img

PhD, Профессор Шин КвангЧёол

Солонгос

Компьютер Програм Хангамж болон Компьютерийн Шинжилэх Ухааны тэнхимийн багш

teacher img

Мастер М. Азбаяр

Монгол

Компьютер Програм Хангамж болон Компьютерийн Шинжилэх Ухааны тэнхимийн багш

teacher img

Мастер Г. Ариунбуян

Монгол

Компьютер Програм Хангамж болон Компьютерийн Шинжилэх Ухааны тэнхимийн багш